2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэр бүхий фейсбүүк хаягаас “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвийн урд талд School police хийж байхад улсын дугаартай машины жолооч зам дээр машинаа байрлуулаад хүүхдүүдийг замаар гарах нөхцөлийг хүндрүүлж, шаардлага тавихад хэл амаар доромжилж, биед халдсан, хаана хандаж шийдүүлэх юм бол” хэмээн нийтэлжээ.
Тухайн зөрчлийн шинжтэй үйлдэлд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагаа явуулж иргэн “Э”-ийн бусдын биед халдсан үйлдэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
АДМИН








Нийгэм




