Dark Light
Нийгэм | 2024-02-19

Л.Туруунаа хүрэл медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов. Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа хүрэл медаль хүртлээ. 

Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19