Dark Light
Нийгэм | 2024-02-19

“Carnival Hunt” 122,426 ам.долларын санхүүжилт босгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсаас хөрөнгө босгох, бүтээлч салбарын уран бүтээлчдийг дэмжих “Kickstarter” платформ дээр 50,000 мянган ам.доллар босгох зорилготой Монголын анхны олон тоглогчтой 3D тоглоом “Carnival Hunt” 122,426 ам.долларын санхүүжилтийг амжилттай босгожээ. 

“Carnival Hunt” нь реппер, продюсер О.Баярсайхан, Г.Анхныбаяр нарын үүсгэн байгуулсан “Beer Night” студийн бүтээл юм. Энэ нь тус студийн бүрэн хэмжээний хоёр дахь видео тоглоом бөгөөд анхны тоглоом “Fragile” нь шилдэг бүтээл шалгаруулах "Мөнгөн мод 2023" наадмын “Шилдэг цахим тоглоом” төрөлд шалгарсан юм. 

“Carnival Hunt” тоглоом нь энэ оны 6-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19