Dark Light
Нийгэм | 2024-02-19

Үс засуулбал эрхтэн хурц болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 11

2024.02.20 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН

ТАВАН ШАР ХӨХ БАР ӨДӨР

Үс засуулбал: Эрхтэн хурц болно.

Наран ургах, шингэх: 07.51-18.21

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:51-18:21. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19