Dark Light
Нийгэм | 2024-02-20

Хүүхдүүд нэгнээ зодсон асуудлыг шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны охид нэгнийгээ зодсон байж болзошгүй мэдээлэл нийтлэгдсэн. 

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад Баянгол дүүргийн 10 дугаар хороо ... хотхонд нэр бүхий хүүхдүүд хувийн таарамжгүй харилцааны улмаас нэгнийгээ зодсон гэх асуудлыг тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдэд тавих хяналтаа сайжруулахыг, бусдын эрх чөлөөнд халдах нь Эрүү, Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг болохыг тайлбарлан өгч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19