Dark Light
Нийгэм | 2024-02-20

Боловсролын төлөө саналаа илэрхийлэх боломжтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын боловсролын төлөө санаа тавьдаг хүн бүр саналаа илэрхийлэх боломжтой

БШУЯ түүний харъяа БСҮХ /Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн/ “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг ирэх гуравдугаар сарын 3,4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм. Үндэсний чуулган боловсролын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын төлөө амжилт, алдаа, сургамж, 2030 он хүртэл баримтлах чиг шугам, үүрэг амлалтыг олон талуудын оролцоотой нэгтгэх зорилготой. Чуулганыг зохион байгуулахтай холбоотой олон нийтийн санаа бодлыг сонсох, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ.

Боловсролын төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой юм.

Вэбсайт дээрх холбоос - https://news.mnier.mn/news/107

Google form - ийн холбоос - https://forms.gle/y7DApqA495FkMYtk6

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19