ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллагаас хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь нохойд өгсөн гэх хэргийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Иргэн Ц-тэй амьдарч байсан Б нь олон тооны нохой тэжээдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Сошиалаар тус хэргийг “Мансуурсан иргэн найз охиноо хөнөөж, цогцсыг нь нохойд өгчээ. Цогцсоор нохойгоо хооллосон” гэх иргэдийг айдаст автуулсан мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг одоогоор батлах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Гэмт хэргийн талаар хэвлэлийнхэн мэдээллэхдээ нягтлан шалгаж, хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг харгалзаж, мэдрэмжтэй хандахыг цагдаа нар онцлов.
Нийгэм | 2024-02-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




