2024 оны 2-р сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүнд хэцүү үүрэг даалгавар таныг амар тайван байлгахгүй байх. Өөрийн дотоод мэдрэмжээ сонсож, илүү анхааралтай байхыг зөвлөж байна. Энэ үед танд сонирхолтой ажлын санал ирсэн ч яаран шийдвэр гаргах хэрэггүй. Сэтгэл хөдлөл ихсэх хандлагатай байгаа тул бодит нөхцөл байдлыг үнэлж чадахгүй бололтой. Ахмад туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй үе.
Үхэр: Ач холбогдол багатай зүйлд хэт их санаа зовох хэрэггүй. Оюун бодлоо нэг зүйлд их чилээх ч хэрэггүй. Одоогийн нөхцөл байдалдаа тохируулан тайван амгалан, өгөөмөр сэтгэлтэй байх нь амжилт олон ахиц дэвшилд хүрэхэд сайнаар нөлөөлнө. Идэвхтэй ажиллах хэрэгтэй ч биеийн хүчний их ачаалал авахгүй байхыг зөвлөж байна. Шинэлэг санаа нь таны өөдрөг бодол, төсөөлөх чадварыг бүрдүүлнэ.
Ихэр: Өмнөө тавьсан зорилгоо эргэн харж, өөртөө дүгнэлт хий. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь дуусгахын тул яг одоогоос эхлүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. Танд бусдаас дутахгүй ур чадвар, нөөц боломж бий гэдгийг санаарай. Тодорхой цаг хугацааг өөртөө болон гэр бүл хайртай хүмүүстээ зориулахыг зөвлөж байна. Эргэн тойрондоо эвтэй найртай, аз жаргалтай нөхцөл байдлыг бүрдүүл.
Мэлхий: Тушаал дэвших, шагнал авах гэх мэттэй холбоотой эерэг мэдээ таныг угтаж магадгүй. Та өөрийн амжилтаар бахархах сэтгэл төрнө. Өнөөдөр санаа нийлдэг хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх хүсэл төрнө. Сайн найзуудтайгаа санал бодлоо хуваалцахыг илүүд үзнэ. Харин олны хөл үймээнтэй газар танд зохимжгүй байж мэднэ.
Арслан: Өвөрмөц сонин бөгөөд содон тод байдлаар бусдаас ялгарахыг хүснэ. Ажилдаа бүрэн дүүрэн анхаарал тавьж, төвлөрөх боломж багасна. Өөрийн дураар байх цаг хугацаа танд ховор олдоно. Идэвх зүтгэл буурах хандлагатай байна. Амаргүй ажлаа гүйцэлдүүлэх болон эрч хүч шаардсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэгт тохиромжтой мөчийг хүлээсэн нь дээр байх.
Охин: Эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэх ажил удахгүй үр дүнгээ өгнө. Хөрөнгө оруулалтын ашгийг хүртэнэ. Гэнэтийн өвөрмөц алхам танд шинэлэг санаа олоход тусална. Арилжаа наймаа болон бизнесийн үйл ажиллагаанд хэт яаравчлах хэрэггүй. Хүсэн хүлээж байсан ажил тань биелэхэд нэлээд хугацаа шаардагдана гэдгийг тооцоол.
Жинлүүр: Одоо ажиллаж байгаа орчноо өөрчлөн, шинэ нөхцөлд очихыг хүснэ. Илүү хангалуун амьдрах хүсэл таныг эзэмдэнэ. Томоохон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцох болон хамтран ажиллах санал хүлээн авах магадлалтай. Шинэ хүмүүстэй танилцах үед сонирхолтой харилцаа бий болно.
Хилэнц: Таагүй мэдрэмж ихэснэ. Дэмий зүйл дээр бусдыг буруутгаж магадгүй. Нөхцөл байдал бодсоноос эсрэгээрээ байх бөгөөд буруу тийш хурдан эргэж мэднэ. Хурцадмал байдлыг улам дэвэргэх шаардлагагүй. Олон асуудлыг шийдвэрлэх үед нөхцөл байдал бүх хүнд таалагдах боломж байхгүй. Ихэнх тохиолдолд хожим нь үр ашгаа өгөх шийдвэр өнөөдөр ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг.
Нум: Бодлогогүй үйл хөдлөл хийх нь тохиромжгүй үе байна. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал эрсдэл гаргах бүр ч хэрэггүй. Бусдаас нуун далдалсан зүйл илрэх магадлалтай тул өөртөө болоод эргэн тойрныхондоо шударга бус хандах хэрэггүй. Энэ бүхэн таны нэр хүндэд сөрөг нөлөөг үзүүлнэ гэдгийг санаарай.
Матар: Хайр дурлалын асуудалд тэвчээртэй байснаар хайртай хүнтэйгээ илүү ойлголцох боломжтой болно. Таны хичээл зүтгэлээс хамаарч амжилт ирэх эсэх нь тодорхойлогдох бөгөөд хувийн ур чадвар гайхамшгийг бүтээнэ. Хамтран ажиллах бүх таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал бусдын ажиллах идэвхийг дээшлүүлж чадна.
Хумх: Од эрхсийн байрлал ямар ч ажлыг хийхэд анхаарал болгоомжтой байхыг шаардана. Энергийн шинэ эх үүсвэрийг олж авах, өөрийгөө эрч хүчээр цэнэглэх бүх талын боломжийг ашиглаарай. Аливаа худалдаа наймааны ажилд таагүй бөгөөд хөнгөн хуумгай, биелшгүй амлалтыг бусдад өгөх хэрэггүй. Хөндлөнгийн сөрөг хандлагыг өөрийн нөөц бололцоогоор хаахыг хичээ.
Загас: Бусдын сайн сайхны төлөө өөрийн чадах бүхий л зүйлийг хийх нь сэтгэлийн амар амгаланг авчирна. Гэхдээ таны үйлдлийг ойлгох нэгэн байхад хардаж, буруутгах нэгэн ч гарч ирнэ. Бүх зүйлийг залруулах, тайлбар тавих хэрэггүй. Та зөвхөн урагш харан, өөртөө зөв санагдсанаа хийх хэрэгтэй. Хийж дадсан арга барилаа өөрчлөх нь ямар ч таатай боломж авчрахгүй.
АДМИН








Нийгэм




