Dark Light
Нийгэм | 2024-02-26

Хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Х.Нямбаатар: Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотнын захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье! 

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна. 

Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеэ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан. 

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжийг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө. 

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19