Dark Light
Нийгэм | 2024-02-26

Өмнөговь аймгийн баг яллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн барилдаанууд өнөөдөр /2024.02.26/ эхэлж байна.

Эхний өдрийн эхний барилдаанд Орхон аймгийн баг Өмнөговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Өмнөговь аймгийн баг 19:6-аар илт давуу яллаа. 

Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат /4/, улсын начин Э.Нямаа /3/, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /3/, аймгийн заан Б.Баянсүх /4/, аймгийн заан С.Доржпалам /5/ нар нийт 19 даваа авсан бол Орхон аймгийн багт улсын начин Б.Ганхуяг /0/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /1/, аймгийн арслан Д.Уртбаяр /2/, аймгийн арслан Б.Гантөмөр /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /3/ нар нийт 6 даваа авлаа. Хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав. 

Өмнөговь аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Одбаяр, Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар ажиллалаа. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авсан бөгөөд шагналыг МҮБХ-ны тэргүүлэгч, хөлийн цэц, улсын начин Д.Цогзолдорж гардуулсан юм.

Одоо 19:45 цагаас  Увс –Завхан аймгийн багууд учраа тааран барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19