Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Сургуулийн нэгдүгээр гудамжинд Түргэн үйлчилгээний цэг шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар 26-ны өдрийн 15:18 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэний үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийгэм | 2024-02-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




