Dark Light
Нийгэм | 2024-02-27

Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хуулийн төслийг эхний байдлаар боловсруулж, нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо болон холбогдох бусад яамд, Монголын хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, судлаачдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн бус хөрөнгө оруулалт, үүсгэн байгуулагчдын хурал, компанийн нөөц хөрөнгөтэй холбоотой зохицуулалт, ногдол ашиг хуваарилах шийдвэр, хугацааны талаар санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19