Dark Light
Нийгэм | 2024-02-27

АТГ 24 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 509 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Мэдүүлэг гаргах албан тушаалд нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг тус газраар хянуулахгүй томилох зөрчил гаргасан 14 албан тушаалтнаас тайлбар авч, сонсох ажиллагаа явуулан, 2 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 59 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоон гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст 5 материалыг шилжүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 24 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19