Dark Light
Нийгэм | 2024-02-27

Хятадын Элчин сайд зудын эсрэг дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Хатагтай Шэнь Минь Жуань МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал болон хавар намрын улиралд тохиолддог ой хээрийн түймрийн талаар мэдээлэл солилцож, орон нутгийн онцгой байдлын газрыг зудын гамшгийн үед хэрэглэгдэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах боломжуудыг хамтран эрэлхийлэхийг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн элчин сайдаас дахин хүслээ. 

Элчин сайд Хатагтай Шэнь Минь Жуань, Монгол Хятад хоёр улс сайн хөршийн найрсаг харилцаатай, харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн гэдгийг онцлон тэмдэглээд, зуд болон ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах, авран хамгаалах ажилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19