Dark Light
Нийгэм | 2024-02-27

ЭХЭМҮТ: Иргэнд өөрт нь бичгээр хариугаа хүргэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан чанарын менежэр н.Наранчимэгээс тодрууллаа.

-Хүүхэд нь “Аспирин 81” гэх эм ууж хордоод, ЭХЭМҮТ-д эмчлүүлэхээр ирсэн ч цаг алдсан тул амь нас нь хохирсон тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ тухай мэдээллийг иргэний пост болон цахим сүлжээнд нийтлэгдсэнийг үзсэн. Манай эмнэлэгт ийм хэрэг гарсан. Манай чанарын алба тухайн үед энэ тухай мэдсэн. Гомдлын дагуу хүлээж аваад, шалтгаан хамаарлын дүн шинжилгээ хийгээд, хяналт үнэлгээг хийж байгаа. Хяналт үнэлгээний дүн хараахан гараагүй. Иргэний гомдол гэдэг нь эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ямар нэгэн зэвсэг болдог гэж бид үздэг. Тийм учраас иргэний гомдлыг хүлээн авч байгаа. Энэ асуудал дээр эмнэлгийн захиргаа болон чанарын алба хамтраад цаашид үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг яаж хангах вэ, ийм асуудлыг дахиж яаж гаргахгүй байх вэ гэдэг дээр бид ажиллаж байна. Манай эмнэлэг өөрөө сургалт эрдэм шинжилгээний байгууллага. Эмчлэх үйлчилгээ явуулахаас гадна хийдэг үйл ажиллагаа. Тиймээс бид сургалтын албатайгаа хамтраад, сургалтын төлөвлөгөө гаргаад, эмч нараа сургах, чадавхижуулах, цаашид ийм асуудал гаргахгүй, ийм харамсалтай тохиолдол үүсгэхгүйн тулд төлөвлөгөө гаргаад, сургалтаа явуулаад ажиллаж явж байна. 

-Эмч Аспирин 81 гэх эмийг аскорутин гэж ойлгосон тухай бичсэн байсан. Энэ талаар тайлбарлах уу?

-Энэ дагуу судалгаа хийж үзсэн. Үйлчлүүлэгч хаалгаар орж ирсэн тохиолдолд хамгийн эхний бүртгэл хийгддэг. Энэ ямар бүртгэл вэ гэхээр сувилагч хүлээж авч бүртгэдэг. Сувилагч бүртгэсний дараа эмч рүү орж үзүүлдэг. Хүүхдийн хувьд витамин с уусан гэж хэлсэн гэсэн. Эхлээд витамин с гээд дараа нь аспирин гэсэн юм. Аспиринийг 4-5 ширхэг уусан гэж хөтлөлтөд бичсэн байна лээ. Энэ талаар холбогдох хүмүүстэйгээ хурал хийсэн. Чанарын судалгаа хийгээд дараагийн арга хэмжээнүүдийг авсан байгаа.

-Тухайн эмчид ямар арга хэмжээ авсан бэ?

-Иргэний гомдлыг бид хүлээж авсан. Энэ долоо хоногт чанарын хурал хийнэ. Иргэнд албан ёсоор бид эмнэлгийн бичигтэй хариугаа өгнө. Иргэний асуудлыг яаж шийдсэн талаарх хариуг тухайн иргэнд өөрт нь бичгээр хариугаа хүргэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19