Dark Light
Нийгэм | 2024-02-27

Гандантэгчэнлин хийд 90 гаруй сая төгрөг хандивлав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бурхны шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам Гандантэгчэнлин хийдэд “Насны Авшиг” хүртээх үеэр лам хуврага болон сүсэгтэн олонд хандан өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалан тусламжийн аяныг эхлүүлсэн билээ.

Монголын бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Нароба институт тэргүүлэн монголын сүм хийдүүд, Бурханы шашны ТББ, лам хуврага, сүсэгтэн олон идэвхитэй оролцож 90 гаруй сая төгрөг хандивлажээ. Уг хандиваар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад малын өвс, тэжээл худалдан авч ОБЕГ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад явуулж эхэллээ. 

Уг хандивыг тухайн аймгийн Бурханы шашны төв хийдүүд, Онцгой байдлын газартай хамтран тусламж шаардлагатай малчдад хүргэх ажлыг зохион байгуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19