Dark Light
Нийгэм | 2024-02-28

Сүхбаатар дүүрэгт байшин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

- Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 80 дугаар байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 09:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д  суудлын автомашин шатсан тухай дуудлагыг 02.27-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Я-ийн “УАЗ-469” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

- Дархан-Уул аймаг, Дархан сумын 1 дүгээр багийн  “Цахир”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 14:34  цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 0.8 км зам туулан 14:31 цагт очиход иргэн Н-ын 9х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн16 дугаар хорооны “Задгай”-д хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 14:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 14:37 цагт очиход иргэн У-ийн 2х4 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

- Баянхонгор аймаг, Жинст сум. Уубулан багийн "Хавцгайн амны-Өвдөг" гэдэг газар / аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 42 км-т/ тус сумын харьяат малчин Н ийн 5 ханатай гэр 02.27-ны өдрийн 15:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Н-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг Жинст сумын Засаг даргын орлогч, Н.Сумъяа аймгийн Онцгой байдлын газарт 17:38 цагт ирүүлсэн.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.27-ны өдрийн 18:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 19:02 цагт очиход иргэн Б-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н  1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 02:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 02:36  цагт очиход иргэн Б-ийн 8х21 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08