Dark Light
Нийгэм | 2024-02-28

Нийт 2.2 сая мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв. Тэрээр малын хорогдлын талаарх сэтгүүлчийн асуултад ийн хариуллаа:

-Малын хорогдлын мэдээлэл өдөр тутам ирж, нэгтгэгдэж байна. Улс орон даяар 2.2 сая мал хорогдсон гэдэг мэдээ байна. Сүхбаатар аймаг нийт хорогдлын 56 хувийг дангаараа эзэлж байна. Дорнод, Хэнтий аймаг тус бүр 21 хувийг нь эзэлж байна. Дорноговь, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн малын хорогдол өдөр тутам тоо хэмжээ, хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа. Бодитой дүгнэлт хийхэд цас их ордог, хүйтэн өвөл, хавар болдог баруун болон хангайн бүсийн аймгууд тодорхой хэмжээнд өвс тэжээлийнхээ нөөцийн бэлтгэл, хангалтыг малчид тус бүрдээ хийдэг юм байна. Гэхдээ айл өрх хэчнээн өөрийн хэмжээнд нөөцийг бэлдсэн ч гэсэн Энэ хүйтрэл, цасан шуурга энэ урт хугацааны өвөл үргэлжилж байгаа байдлыг тэсэн гарахад бэрх байна гэж Засгийн газар үзэж байгаа. Тийм учраас нөөцийн дэмжлэгийг үзүүлээд явж байна. Сүхбаатар аймаг, Дорнод аймгаас Засгийн газраас өгсөн үүрэг даагаврын дагуу өвс тэжээлийнхээ нөөцийн хангалтыг хийсэн байгаа. Харамсалтай нь тооцож, төсөөлж байснаас нь их хэмжээтэй цас орж, цасан шуурга боллоо. Үүнээс болж малын хорогдол ихээхэн яригдаж байна"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19