2024 оны 2-р сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна
Хонь: Гадаад үзэмжээ анхаарах үе. Гэхдээ хэт гоёх, өмсөж зүүснээрээ олноос онцгойрох гэж хичээх хэрэггүй. Ялангуяа залуу хүмүүс хийсвэр, өнгөц зүйлд татагдах бололтой. Элдэв хөнгөмсөг ааш зан гаргах хэрэггүй. Бусдаас онцгойрохыг хүсэж байгаа бол энэ нь оюун ухаан, ур чадвар илрэх ёстой. Од эрхэс үр бүтээлтэй үйл ажиллагааг ивээх болно.
Үхэр: Бусдын бодол санааг өөртөө зөвөөр тусгаж аваарай. Зөв хандлага бүгдийг эергээр нөлөөлүүлж чадна. Ололт амжилттай байх нь хэрэгцээтэй мэдлэг олж авахаас шалтгаална. Мөн таны ажил маш их сахилга бат, зохион байгуулалтыг шаардана. Нягт нямбай байдал, зөв зохион байгуулалт, сайн төлөвлөлт нь таныг амжилт руу хөтөлнө.
Ихэр: Энэ өдрийн сөрөг хандлагыг ноцтой хүлээж авах хэрэггүй. Бусдын санаа бодолд тохируулан хийх үйл хөдлөлөө хянах нь тохиромжгүй. Өөрийн хувийн орон зай, эрх чөлөөгөө хамгаал. Гэхдээ ямар нэг ноцтой шалтгаангүйгээр хайртай хүнтэйгээ санал зөрөлдөж, муудалцах бололтой. Энэ байдал буулт хийх хүн нь та байх болно. Таны ухаалаг зан тухайн нөхцөл байдлыг зөөллөж чадна.
Мэлхий: Өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлаа цэгцэлж дуусга. Үүний дараа шинэ ажлаа хэрэгжүүлэх, наймаа арилжаа эхлүүлэх зэрэгт тун таатай байх болно. Мэргэжлийн ур чадвараа харуулах боломж гарна. Бүтээлч байдал тань өсөн нэмэгдэх хандлагатай байна. Мөнгө санхүүгийн тал дээр үрэлгэн байх хэрэггүй. Биеийн хүчний ажил хэтрүүлж хийхгүй байх хэрэгтэйг танд сануулж байна.
Арслан: Энэ өдөр эв найртайгаар эерэг үйл хийхэд маш тохиромжтой. Харин гэрээ хэлэлцээр байгуулах, хөрөнгө оруулалт хийх зэргийг сайн судлаагүй бол хийж хэрэггүй. Зарим ажил хэрэг зогсонги байдалд хүрнэ. Хувийн ур чадварын ачаар учир шалтгааныг олж цаг алдалгүй арга хэмжээ авч чадна. Харин энэ үед буруу зуршлаасаа болж засахад бэрх хүндрэлтэй учирч магадгүй байгааг анхаар.
Охин: Энэ өдөр амьдралдаа нөлөөлж болохуйц чухал шийдвэрийг хулан шийдэх хэрэггүй. Хэрэв зайлшгүй шаардлагатай гэвэл гэр бүл ойр дотнынхонтойгоо сайтар зөвлөлдөж санаа бодлоо хуваалцаарай. Өмнө гүйцээгээгүй үлдээсэн ажлаа яаралтай дуусгаж чадвал орлогын урсгалаа хэвийн болгоно. Мөн шинээр төлөвлөсөн ажлаа ойрын хугацаанд эхлүүлэхийг зөвлөж байна.
Жинлүүр: Хайр сэтгэлийн харилцаанд гарсан асуудал амжилттай шийдэгдэх болно. Шинэхэн хосууд адал явдал дүүрэн мөчийг өнгөрүүлнэ. Таны романтик зан өвөрмөц санаа гаргасаар байна. Алс холоос сайхан мэдээг дуулах тул амжилт гаргах боломж гарч болно. Гэхдээ атаархуу хүмүүсээс аль болох холхон байсан нь дээр. Зарим хүний үйлдлийг хараад хэн нь хэн бэ гэдгийг мэдрэх болно.
Хилэнц: Өнөөдөр олон нийтийн арга хэмжээнд оролцох бол хөл үймээнээс болгоомжил. Гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр дотно харилцаатай байх өдөр. Энэ үед л та тайван амгалан байж аз жаргалыг мэдрэх болно. Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан эсвэл чухал шийдвэр гаргах шаардлага гарсан бол гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, тэдний саналыг сонсох хэрэгтэй. Ямар нэгэн дүгнэлт, шийдвэрийг яаран гаргах гэсний хэрэггүй.
Нум: Өнөөдөр ямар ч ажил хийж гүйцэтгэх нь амаргүй байх бололтой. Харахад амархан мэт байгаа ч бодит байдал дээр нарийн төвөгтэй, их ур чадвар, эрч хүч шаардах зүйлүүд олон болно. Асуудлыг тодорхойгүй аргаар шийдвэрлэх гэж өөртөө төвөг удахын хэрэггүй. Хүссэн үр дүндээ хүрэхэд итгэлтэй хүмүүс тань дэмжлэг хэрэг болно. Аав ээж болон ахан дүүсээс танд анхаарал халамж ирнэ. Бусдын ач тусыг огтхон ч мартаж болохгүй.
Матар: Өнөөдөр ажил мэргэжлийн салбартаа хир амжилттай яваа түвшнээ олж мэдэх болно. Зарим талаар сайн түвшинд байж болох ч энэ нь өөртөө хэт бардах сэдэл болж болохгүй. Ажил мэргэжилдээ хэнээс ч дутахгүй ур чадвартай гэдгийг үнэн зөвөөр харуул. Тэр үед л та бүгдийг хожсон мэт сэтгэл санаа өндөр байх болно. Ямар ч ажилтай байсан үр хүүхэд, гэр бүлдээ илүү ихээр анхаарал халамж тавь.
Хумх: Танил найз нөхөд, ойрын дотнын хүмүүст тусламж хэрэгтэй болно. Дотнын харилцаа танд инээд хөөр, эрч хүч бэлэглэдэг бол бүгдэд таларх. Өнөөдөр аль болох олон хүн цугласан газар очихоос дургүйцэх бололтой. Ганцаараа байх нь илүү их зүйлийг бодож төлөвлөх, өмнөх ажлаа хийж амжуулахад туслах болно. Туйлын анхааралтай, илүү нягт нямбай ажиллахыг хүсэж байгаа бол үүнд хэрэгцээтэй орчин бүрдүүл. Үгүй бол тал тал тийш самгардсаар, зорьсон зорилгоо биелүүлж чадахгүйд хүрнэ.
Загас: Өнөөдөр багаар хамтран ажиллахад тохиромжтой. Хамтарсан төсөл дээр ажиллавал зохимжтой. Ямар ч ажилд хариуцлагатай, тооцоотой хандах хэрэгтэй. Таны бүтээлч байдал нэмэгдэж байна. Нэр төрөө эрхэмлэн, ямар ч хүндрэлийг даван туулдаг зангийнхаа ачаар амжилтад хүрч чадна. Бусдын алдаан дээр дөрөөлөхөөс аль болох зайлсхий.
АДМИН








Нийгэм




