Dark Light
Нийгэм | 2024-02-29

Усалгаатай тариаланг хөгжүүлэхийн ач тус

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн услалтын систем: Бугат сумын нутаг дахь Бижийн голыг түшиглэн анх 1973 онд 578га талбайг услах хүчин чадалтай Бижийн услалтын системийг барьж ашиглалтанд оруулсан хэдий ч Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр Бижийн услалтын системийг хувьчилсан.

Тус услалтын системийг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 996 сая төгрөгийн зардал гарган 2000 м урт ус дамжуулах хоолой, 400 га талбайг торлож, хөрс боловсруулалт хийн тариалалт хийхэд бэлдэн сэргээн засварлан ашиглалтад оруулахад бэлэн болгосон хэдий ч Бижийн услалтын системийг хувьчилж авсан өмчлөгч Бижийн гол дээр баригдсан ус хуримтлуулах боомтыг ашиглуулахгүй гэж маргаан үүсгэснээр тус услалтын системийг ашиглах боломжгүй болсон.

Бижийн голын услалтын системийн боомтын өндөр нь 11 метр, ойролцоогоор 700 мян.шоотетр хүртлэх ус хуримтлагдах боломжтой томоохон хэмжээний усан сан юм. 

Усалгаатай тариаланг хөгжүүлэх нь:

Нэгдүгээрт, хүн амыг хүнсний ногоогоор хангах, тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлнэ

Хоёрдугаарт, малын тэжээлийн баазыг бэхжүүлэх ялангуяа тэжээлийн дутагдалтай говь талын бүсийн нутагт тэжээлийн баазыг бий болгож, малыг өвөл, хаврын улиралд тэжээх нөөцтэй болох, байгалийн элдэв бэрхшээлээс ангижрах бүрэн боломж байна.

Гуравдугаарт, мод тарих, үржүүлэх таатай нөхцөл бий болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19