Dark Light
Нийгэм | 2024-02-29

Гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр Онцгой байдлын байгууллага нийт гал түймрийн 9 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Төв аймаг, Зуунмод сумд "Байшингийн дээвэр шатаж байна" гэсэн дуудлага өчигдөр 13:04 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байв. Тус гал түймэрт иргэн И /64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан аж. Цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19