Dark Light
Нийгэм | 2024-02-29

Малчдад туслах хандивын барилдаан маргааш болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах зорилгоор улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдааныг маргааш Монгол бөхийн өргөөн зохион байгуулна.

15:00 цагаас эхлэх тус барилдаанаас олсон бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Барилдаанд улсын аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, харцага Г.Ганхуяг, Н.Золбоо, начин Д.Хүдэрбулга тэргүүтэй бөхчүүд бүртгүүлсэн байна. 

Барилдааны үеэр үзэгчдээс дөрвөн азтан тодруулах бөгөөд супер азтан “Тоёота Акуа” маркийн автомашины эзэн болно. Түүнчлэн гурван азтаныг бүтэн нэг жилийн хугацаанд Монгол бөхийн өргөөнд барилдаан үзэх эрхийг бичгээр шагнах ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19