Dark Light
Нийгэм | 2024-02-29

ШӨХТГ: Дээд гурилын үнэ 95.5 хувиар өссөн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ШӨХТГ-өөс гурилын үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ШӨХТГ-ийн дарга Б.Билгүүн "Гурилын үнэ өсөж байгаа талаар ард иргэд манай байгууллагад гомдол ирүүлсэн. Гомдлын дагуу хийж байгаа ажлуудынхаа талаар товчхон мэдээлэл өгье. 2022 онд гурилын салбарт үнийн өсөлт ажиглагдсан учраас хяналт шалгалт хийсэн. Гол үйлдвэрлэгч 8 аж ахуй нэгж дээр үнийн судалгаа хийсэн. Энэ үед үнийг 4-12 удаа нэмсэн ийм тохиолдол байна.

2022 нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:

-Дээд гурил дунджаар 62.8 хувиар өссөн,

-Нэгдүгээр гурил 53.1 хувиар өссөн,

-Хоёрдугаар гурил 40.9 хувиар гурилын үнэ өссөн байсан.

Гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд дээр судалгаа хийгээд үзэхэд:

-Улаанбаатар дээд гурил 47 хувиар үнээ өсгөсөн,

-Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар үнээ өсгөсөн,

-Од групп дээд гурил 95.5 хувиар үнээ өсгөсөн,

-Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар үнээ өсгөсөн,

-Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар үнээ өсгөсөн,

-Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар үнээ өсгөсөн судалгаа гарсан.

Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Тэгээд хэрэг үүсгээд шүүх дээр асуудал явж байгаа. Гурил үйлдвэрлэгч нар холбоотой. Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо гэдэг холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр байдаг. Энэ дээрээ ярилцаад гурилын үнээ зэрэг нэмээд явдаг байдал ажиглагдсан. Энэ дээр хэрэг үүсгээд шүүхийн шатанд явж байна.

Шүүх дээр хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна. 2023 оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн байна. Нийт өсөлтийн хувь нь 1 хэл дээр 19 хувь буюу 635 төгрөгөөр нэсэн байна. Дээд гурил дээр 9 удаа үнэ нэмсэн байна. Нийт 16 хувиар нэмсэн. Нэг кг дээр 405 төгрөг нэмсэн байна. Нэгдүгээр гурил дээр 9 удаагийн үнэ нэмэлтээр 267 төгрөгөөр үнэ нэмсэн. Хоёрдугаар гурил дээр 154 төгрөгөөр үнээ нэмсэн. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, төрийн бус байгууллагаараа дамжин үнээ хэлэлцдэг юм байна. Үнээ тохирдог юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ асуудалд арга хэмжээ авч ажиллана. Гурил үйлдвэрлэгч нартаа хандаж хэлэхэд шударга өрсөлдөөний хууль тогтоомжоо биелүүлж ажиллаачээ. Хэрэглэгчийн эрх ашгаа хүндлэн дээдлээчээ. Гурилын импорт хязгаарлалттай байдаг. Гурилын импортын асуудал эргээд яригдаж ёстой. Тэгж байж шударга өрсөлдөөн бий болно. Холбогдох байгууллагуудад энэ талаарх зөвлөмжийг хүргэсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19