Dark Light
Нийгэм | 2024-02-29

Супер азтаны автомашиныг байрлууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулна.

Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно. 

Уг барилдааны үзэгчдээс “АВТОМАШИН”-ы азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулах ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19