Dark Light
Нийгэм | 2024-02-29

НҮБ-д Статистикийнхан чуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Статистикийн комиссын 55 дугаар чуулган энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 1 хүртэл АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулагдаж байна. 

Чуулганаар нийгэм, эдийн засаг, байгаль орчны статистикийн мэдээллийн хэлэлцэх, танилцах асуудлаас гадна Албан ёсны статистикийн үндсэн зарчмууд, ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүд, өгөгдлийн удирдлага, засаглал, их өгөгдөл зэрэг албан ёсны статистикийн шинэчлэлийн өнөөгийн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэхүү чуулганд Монгол Улсыг төлөөлж жил бүр Үндэсний Статистикийн Хорооноос төлөөлөл оролцдог. ҮСХ-ны төлөөлөгчид чуулганы албан ёсны үйл ажиллагаа болон салбар хуралдаанд оролцохоос гадна 21 дүгээр зууны Статистикийн хөгжлийн төлөөх түншлэл (ПАРИС 21)”-ийн удирдах зөвлөлийн салбар уулзалт, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын статистикийн хорооны салбар хуралдаан мөн “Үндэсний Статистикийн Хорооны удирдлагад эмэгтэйчүүдийг чадавхжуулах арга замууд” хуралдаанд панелист, хурал даргалагчаар оролцоно. 

Үүнээс гадна энэ үеэр БНСУ-ын Статистикийн газар, БНХАУ-ын Үндэсний Статистикийн газар, Япон улсын Статистикийн товчоотой хоёр талт уулзалт зохион байгуулж, БНСУ-ын Статистикийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Статистикийн газартай харилцан ойлголцлын санамж бичгийг шинээр болон шинэчлэн байгуулж, гарын үсэг зурах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19