Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн Усны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийн “Гүнээсээ хайрлая” шалгаруулалт энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна. Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдлоос сэргийлэх зорилгоор бодитой шийдлийг хэрэгжүүлэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж байгууллага, усны менежментийн чиглэлээр нэвтрүүлж буй шийдэл, төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэд, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах зорилгоор уг шалгаруулалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшүүлэх шийдлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэлжээ.

АДМИН








Нийгэм




