Шар усны үер нь Монгол Алтайн нурууны голуудад дөрөвдүгээр сарын дундуур, арай өндөрт орших голын хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын дундуур эхэлнэ. Хөвсгөлийн уулс, Хангай, Хэнтий нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 метрээс дээш өндөрт хамрагдаж байвал тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 метрээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арван хоногт тохиолдоно. Зөвхөн Монгол Алтайн нурууны голуудад хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ арай хожуу, зургаадугаар сарын сүүлчээр ажиглагдана.

АДМИН








Нийгэм




