Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, НҮБ, түүний төрөлжсөн болон Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй өглөөний уулзалт хийлээ.
Уулзалтаар салбарын эрх зүйн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл солилцлоо.
Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.
АДМИН








Нийгэм




