Dark Light
Нийгэм | 2024-02-29

Загас: Эерэг хандлагатай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 3-р сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна

Хонь: Оюун санаагаа төвлөрүүлэх шаардлагатай өдөр болж мэднэ. Энэ өдөр аливаа харилцаанд таагүй байх нь. Мөн ажил хэрэгт ч төдийлөн таатай байхгүйг од эрхэс хэлж байна. Өнөөдөр чухал ажлыг эхлүүлэх гэж оролдохгүй байхыг анхаар. Дараа нь эхлүүлсэн ч болох тул тэвчин өнгөрүүл. Худал мэдээлэлд итгэх магадлал нэмэгдэнэ.

Үхэр: Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, зорилгынхоо төлөө тэмцэх нь амьдралыг илүү эрч хүчтэй болно. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчилж ажилла. Урсгалаар явснаар хэн ч амархан амжилтад хүрдэггүйг анхаар. Ойр дотнынхоо хүмүүстэй харилцах харьцаандаа анхаар. Ямар ч үед ажил амьдралаа аль алийг нь зохицуулж сураарай.

Ихэр: Тогтворгүй өдөр болж өнгөрнө. Энэ нь зарим тодорхойгүй асуудалд шийдэл хэрэгтэй байгааг анхааруулж байна гэсэн үг. Хэрэгцээтэй сонголт хийх шаардлага гарна. Зөв сонголт танд амжилт авчрах боломжтой. Зарим өөрчлөлт төлөвлөөгүй зүйл рүү чиглүүлнэ.

Мэлхий: Өнөөдөр хайр сэтгэлийн харилцаагаа таатай болгохын тулд халамжтай халуун дулаан уур амьсгалыг мэдрүүл. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барь. Эрүүл мэндэд хүндрэл гарч болзошгүй тул аль болох эрүүл, чанартай хоол хүнсийг эрхэмлэ. Олон нийтийн үйл ажиллагаанаас шалтгаалан завгүй өдрийг өнгөрүүлнэ. Бусад хүмүүсийн хандлага янз бүр байх боловч өөрийн зарчмаа сайн баримтал.

Арслан: Зөв хандлагын эхлэл нь ухамсар гэдгийг сана. Санаандгүй хэлсэн үгнээс чинь болж ойрын найз нөхөд эсвэл хамтрагчаа гомдоох хэрэг гарч магадгүй. Аливаа асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй. Мөн хэт их дур сонирхол татагдсан зүйлдээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. Од эрхэс таны оюун ухааны чадварыг ивээнэ.

Охин: Санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Дарга удирдлагадаа нэр хүндтэй байдлаа зөв ашиглаж чадвал одоогийн байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Ажлын шинэ түнш, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болох магадлалтай. Мөнгөн орлого олох шинэ эх үүсвэр олох ч болгоомжтой байхгүй бол таагүй байдалд орж болзошгүй нь. Зөн совингоо чагнавал зөв шийдвэр гаргаж чадна.

Жинлүүр: Биелшгүй мөрөөдөлд автах хэрэггүй. Энэ нь таныг хүссэн үр дүнд хүргэхгүй. Өнөөдөр эрсдэл хийхгүй байхын тулд олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байсан нь дээр. Гэр бүлийн харилцаанд асуудал үүсэх нь нэлээд үл ойлголцолд хүргэж магадгүй. Эерэг бодолд ухаан санаагаа төвлөрүүл.

Хилэнц: Элдэв хов жив, худал гүтгэлгээс болгоомжил. Ямар ч нөхцөлд сэрэмжтэй бай. Хэн нэгэн таныг таагүй байдалд оруулахыг санаархаж мэднэ. Ажил хэргийн харилцаанд оролцохдоо хашир хянамгай бай. Өнөөдөр чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Ашигтай байж болох ажил хэргийн саналыг хэн нэгэн дэвшүүлэх ч хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө сайтар судалгаа хийхийг зөвлөж байна.

Нум: Өнөөдөр ихэнх хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг болж, сэтгэл зовоосон асуудлаа шийдэхэд тус болно. Ойр дотнын хүмүүстээ хайр халамжаар дүүрэн хандах, харилцан ойлголцох хүсэлтэй байх зэрэг нь эргэн тойронд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Харин ямар нэг зөрчил маргаанаас аль болох зайлсхий. Гэнэтийн таагүй байдалд орох нь аливаа харилцааг ихээхэн хүндрүүлж магадгүй.

Матар: Энэ өдөр санаандгүй зүйл өөрчлөлт рүү хөтөлнө. Энэ үед асуудлыг зөв шийдвэрлэх чадвар, зорилгодоо хүрэх мөрөөдөл амжилттай салшгүй холбоотой байна. Ямар ч ажил хийсэн амжилттай бүтэх магадлалтай тул төлөвлөсөн ажлаа зоригтой барьж ав. Эрүүл мэндээ анхаар. Амралт ажлаа зөв хослуул.

Хумх: Энэ өдөр сэтгэл санааны хувьд таагүй байдлыг мэдэрнэ. Үүнээс салахын тулд өөрийн дуртай зүйлээр оролдож, гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүл. Гэр бүлд тань таны хайр халамж, анхаарал хэрэгтэй байгааг анхаар. Ойр дотнын харилцаандаа сэтгэл хангалуун байвал эрч хүч, баяр хөөрийг олж авч чадна. Элдэв наргиан цэнгээн, архи дарснаас аль болох хол байхыг зөвлөж байна. Эрт унтаж сайн амрах нь таны эрүүл мэндэд тустай.

Загас: Эерэг хандлагатай өдөр. Хүмүүстэй нээлтэй харьцаж шинэ танилтай болох эсвэл хуучин холбоо сүлбээгээ сэргээхэд таатай. Чин сэтгэлийн харилцаа болон бусдыг өөртөө татах чадвар амьдрал дээр амжилт олоход тус болно. Өнөөдөр хамгийн эрхэм зан шударга байдал байх ба бусдад буруу үйлдлийнх нь талаар эелдэг байдлаар шууд хэлэх хэрэгтэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19