Dark Light
Нийгэм | 2024-02-29

Өвөрхангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн дөрөв дэх өдрийн эхний барилдаанд Өвөрхангай аймгийн баг Говьсүмбэр аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Өвөрхангай аймгийн баг 14:11-ээр ялж шигшээ наймд шалгарлаа. 

Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /5/ улсын харцага Б.Цэдэнсодном /4/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /1/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /2/ нийт 14 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /1/, аймгийн арслан Б.Гончигтавхай /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /1/, аймгийн арслан Г.Дармаажанцан /2/, аймгийн арслан Н.Намнансүрэн /1/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /4/ нийт 11 даваа авав. Өвөрхангай аймгийн баг сэлгээ авалгүй барилдав.

Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн нар ажиллалаа. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм. 

Орой  19:45 цагаас Хөвсгөл - Сэлэнгэ аймгийн багууд учраа тааран барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19