УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс болон Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.
Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрд холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн юм.
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
АДМИН








Нийгэм




