Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух Нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг хоёрдугаар сарын 29-ний өдрийн 16:03 цагт аймгийн Онцгой байдлын анги хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж уурын зуухны ээлжийн галч Н /39 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгч ажиллажээ.
Нийгэм | 2024-03-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




