Dark Light
Нийгэм | 2024-03-01

Олон улсын иргэний хамгаалалтын өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна. Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Баатруудыг алдаршуулж, аюулгүй байдлын ур чадварыг сурталчилъя” уриа дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлхийн Иргэний хамгаалалтын өдөр нь иргэний хамгаалалт, онцгой байдлын бэлэн байдлыг дэлхийн түвшинд сурталчлах хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Анх 1990 оны 12 дугаар сарын 6-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 3 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр болгон тэмдэглэхийг гишүүн орнуудад уриалсан тогтоол гаргажээ.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр элсэж, 2002 оны 11 дүгээр сараас жинхэнэ гишүүн улс болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19