Dark Light
Нийгэм | 2024-03-01

Тархины хулгай бол хулгай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хошин шогийнхон хогтож, хоосон толгойлон шогтсон байна. Эхлээд Аглуу, араас нь Х-ТҮЦ-ийн Н.Онон, Одончимэг хоёр ная гарсан настай зохиолч Ц.Доржготовын гуай өгүүллэг, туужийг үнэгүй төлбөргүй хулгайлан тууж, хуулбарлан ашигласан нь хууль шүүхийн хаалга татлаа. Аглуу анх аав шигээ насны ахмад зохиолч Ц.Доржготовын “Улаан хамбан дээлт ба дэлхийн даахгүй баян” 1995 онд бичсэн түүврээс хулгайлж кино хийгээд дэлхий даахгүй ашиг ашиг олсон ч байж мэдэхээр байна. Ахмад зохиолч Аглуутай уулзаж, анхааруул зэмлээд орхитол араас нь Онон, Одноо хоёр амташсан хэрээ 13 дахихын үлгэр үзүүлжээ. “Цагийн өнгө” туужийг нь тууж, гол гол дүр Базарваань гэдэг нэрээр нь хошин шоу хийж хошинтон шогтон хорлон  шоглосон тул Ц.Доржготов гуай арга буюу эрхээ хамгаалж, шүүхэд хандсан юм байна. Х ТҮЦ гэдгийн Х нь ямар учиртай Х юм бэ? Х гэдэг нь Хулгай гэсэн үг үү, хошин гэсэн үг үү? Хулгайн эд зүйл зардаг ТҮЦ ажилладаг болж таарав уу? Оюуны хулгай бол адилхан хулгай. Хүний тархинд төрж, авьяасаар төрж, амьдрал, туршлага, мэдлэг, ухаарал мэдрэмж бүхэн, алтан цаг хугацаатай нь хамт шингэж бүтээсэн өмч. Тархины хулгай бол хулгай. Адилхан уран бүтээлч хүний оюунд хуруугаа дүрж, хонгио толгойлох нь хошигнол биш хорлол, тоглоом биш шоглоом.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19