Dark Light
Нийгэм | 2024-03-01

Япон-69 ба мэргэжлийн боксчин, мэргэжлийн хөзөрчин хоёрын ялгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн бокст хөл тавьсан Э.Цэндбаатар орон орны нударган зодоочдын нуга дарж, 9 тулалдаж 9 ялаад байна. Э.Цэндбаатар мэргэжлийн боксчин болоод ялалттай, амжилттай яваа бол гавьяатын найран дээр нь Япон-69 амлаад мурьсан Ж.Мөнхбат гишүүний дээлээ тайлаад, яллагдаж сэжиглэгдээд, мэргэжлийн шувуу болж явна. Э.Цэндбаатар ирээдүйтэй мэргэжлийн боксчин болсон бол Ж.Мөнхбат ирээдүйгүйхэн мэргэжлийн шувуу болсон байна. Мань эр найр хурим хэсэж, архинаас нь ууж, хоолноос нь идчихээд, тайз хоймроос нь машин, байр амлаад бултахдаа гарамгай хүн юм. Э.Цэндбаатар нударганаас сайн бултдаг тамирчин бол Ж.Мөнхбат амлалтаас сүрхий зайлдаг хөзөрчин юм. Э.Цэндбаатар амласан машин нь найрынх нь үеэр л зүүн 4-н зам дээр түгжирч байсан тэр чигээрээ 3 жил түгжрээд зогсож байгаа юм. Та бүхэнд сануулахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт холбогдон дээлээ тайлсан ч даага аваарай гэдэг шиг эмнэлэгт хүн үзүүлэх нэрээр хил гараад тэр чигээрээ бултаад удаж байна. Өөрөө өөрийнхөө тухай биш үлгэр түүх ярьж, өөр хүний намтар ярьж байгаа юм шиг мэт “Би залуудаа казино тоглоод 100 мянган доллар хожсон юм билээ” гэж өгүүлж байсан удаатай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19