Dark Light
Нийгэм | 2024-03-01

"Харилцан тохиролцож, гэрээгээ дуусгавар болгосон"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МСБХ-ны Үндэсний дээд лигийн "IHC Apes" баг ахлах дасгалжуулагч Славолуб Лале Горуновичийг ажлаас нь чөлөөлжээ. 

Энэ талаар "IHC Apes" багийн менежер Ц.Элбэгцогт-Очиртой холбогдож тодрууллаа. Тэрээр "Дасгалжуулагчаа чөлөөлсөн нь үнэн. Манай багийн зүгээс нэгэн цагт мөр зэрэгцэн хамт нөхөрлөж явсан дасгалжуулагчаа муулахыг хүсэхгүй байна.  Хожих боломжтой байсан тоглолтууд дээрээ хожигдсон. Харилцан тохиролцоод гэрээгээ дуусгавар болгосон" гэсэн юм.

Славолуб Лале Горунович энэ талаар "2023-2024 оны улирлыг "IHC Apes" багийг түүхэн дээд амжилтад нь хүргэснээр өндөрлүүллээ. Хамтран ажилласан клубийн удирдлага болон тоглогчид, ялангуяа эхний тоглолтоос хойш биднийг дэмжиж байсан клубийн агуу хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Одоо шинэ сорилтуудтай нүүр тулах цаг иржээ" хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

"IHC Apes" баг плей-оффын хагас шигшээ шатны цувралын тав дахь тоглолтоо Бишрэлт Металл багийн эсрэг өнөөдөр хийнэ. Цувралыг 3-1-ээр Металл тэргүүлж буй. Өнөөдрийн тоглолтод хожигдвол "Apes" гэртээ харина.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19