Dark Light
Нийгэм | 2024-03-01

Starlink нам орбитын интернэт үйлчилгээ нэвтэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

SpaceX компанийн Starlink нам орбитын интернэт үйлчилгээ өнөөдөр /2024.03.01/ 12 цагт Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ. Сансрын технологи хөгжүүлэлт, инновацыг түүчээлж буй тус компани Монгол Улсын зах зээлд нэвтрэх хүсэлтээ анх 2022 оны 6 сард илэрхийлж байсан боловч манай улсын баримтлах нам орбитын бодлогын орчин гаднын байгууллагуудад хязгаарлагдмал нөхцөл байдлыг үүсгэж, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин таагүй шалтгааны улмаас хугацаа алдсан болохыг SpaceX компанийн албаны эх сурвалж 2023 оны эхээр мэдэгдэж байв. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд дээрх бодлогыг цуцалж, холбогдох хууль тогтоомжид байсан хязгаарлалтуудыг өөрчилснөөр бид шилэн кабель, үүрэн телефон сүлжээгүй газар ч харилцаа холбоо тасрахгүй байх боломжтой боллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19