Dark Light
Нийгэм | 2024-03-01

Улсын байцаагчийн эрх олгох шалгалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шинээр томилогдсон албан хаагчдыг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах хүрээнд “Улсын байцаагч”-ийн эрх олгох шалгалтыг зохион байгуулдаг. 

Хууль эрх зүй, дотоод хяналтын газраас зохион байгуулсан энэ удаагийн  шалгалтад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газар, Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газар болон Ховд, Говь-Алтай аймгуудад шинээр томилогдсон албан хаагчдыг хамруулав.

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 14 аймагт улсын байцаагчтайгаар холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19