Dark Light
Нийгэм | 2024-03-01

“Бэлтэс мөрөн”-ийн хэргийг шүүхээр хэлэлцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн дагуу “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар /2023.11.22/ хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. 

Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг тус хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасныг 2024.02.21-ний өдөр хэлэлцжээ. 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19