Улс орон даяар өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл байдалтай байгаатай холбогдуулан 2 дугаар сарын 29-ний өдөр Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хамт олон "Бид хамтдаа" малчдад туслах сайн үйлсийн арга хэмжээг зохион байгуулав.
Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн иргэн Х.Нямжав, П.Юмчинсүрэн нарын 2 айл өрхөд хамт олны хандиваар цугласан хивэг, өвс, ногоон тэжээлийн дэмжлэгийг үзүүлж, өрхийн гишүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийж зөвлөгөө өгсөн байна.
Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан тусламжийн эд зүйлсийг гардуулах үеэр иргэн Х.Нямжав хэлсэн үгэндээ "Энэ хүнд цаг үед сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Та нарын минь ажил үйлс үргэлж өөдөө дээшээ байхын ерөөлийг өргөе" хэмээн өгүүлсэн юм.
Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хаваржиж байгаа тус ангийн малчин Х.Батсүхийнд очиж хаваржилтын байдалтай танилцан, хамт олны дэмжлэгийн бараа материалыг хүлээлгэн өгөв.
Тус ангийн хамт олон "Бид хамтдаа" сайн үйлсийн аяныг цаашид 3 дугаар сарыг дуустал үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ахмад О.ОЧ-ЭРДЭНЭ
АДМИН








Нийгэм




