Dark Light
Нийгэм | 2024-03-01

Сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллахаар тохирсон.

Энэ хүрээнд ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлөвлөгөөг өнөөдөр /2024.03.01/ баталлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд уул уурхай, тээврийн салбарт ажиллаж буй болон гадаад улс дахь сонгогчдын сонгох эрхийг хангах

Сонгуулийн өмнө болон санал өгөх явц, сонгуулийн үр дүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх

Сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн заасан дүрэм, журам, заавар, зөвлөмж, баримт бичгийн маягтын төсөл хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхэд санал өгөх

ХЭҮК-ын албан хаагчид, зорилтот бүлэг, олон нийтэд Сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн гомдлын талаар харилцан мэдээлэл солилцож, хариу өгөх зэрэг ажлыг талууд хамтран хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19