Dark Light
Нийгэм | 2024-03-01

1 жинсэн өмдийг 9997 л усаар хийдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвөнг ургуулж, угааж, хөх өнгөөр будахад асар их ус ордгийг та мэдэх үү? Дэлхийн загварын салбарын усны хэрэглээний ихэнх хувь нь хөвөн тариалалт, цайруулах, будах, хэвлэх, өнгөлөх зэрэг нойтон нэхмэлийн үйл ажиллагаанд зориулагддаг. Дэлхийн хөвөнгийн үйлдвэрлэлд 222 тэрбум м³/ж ус зарцуулдаг гэсэн тооцоолол гарчээ.

• 1 жинсэн өмд хийхэд 9,997 буюу бараг 10 мянган литр ус шаарддаг.

Энэ нь зөвхөн материал үүсэхээс бүтээгдэхүүний эцсийн үр дүн хүртэлх ус бөгөөд бидний жинсэн өмдөө угаахдаа зарцуулдаг ус ороогүй.

1 хүний 10 жилд уух ус гээд бодоод үздээ.

• Ердөө нэг зүсэм талх 40 литр усаар бий болдог.

• 1 ш төмс ургуулахад 25 литр ус ордог.

Энэ нь үр тариаг ургуулах процессоос эхэлнэ.

Манай улс хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг. Гэтэл газрын гүн дэхь усны нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг байна. 

Эдгээр тоон үзүүлэлтийг хараад та усаа хэмнэх үйлсэд багахан ч болов хувь нэмрээ оруулахыг хүсвэл дараах өөрчлөлтүүдийг хэвшүүлээрэй!

Цэвэр усаа ариг гамтай хэрэглэх,

Шүдээ угаахдаа усаа хаах, 

Почкинд биет зүйл байрлуулах, 

Хямд олон хувцас биш чанартай цөөн хувцас авах,

Богино хугацаанд шүршүүрт орох гэх мэт энгийн боловч маш их усыг хэмнэх зуршлыг дадал болгоцгооё.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19