Dark Light
Нийгэм | 2024-03-01

Орхон: Нөөцийн өвс, тэжээл үнэ төлбөргүй олгож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн хэмжээнд энэ жил малчдын төвшинд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 97.3 хувьтай хангаж,  9700 тонн хадлан бэлтгэсэн.  Өнөөдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 90 орчим хувийг хэрэглээд байгаа юм. Цаг агаар хүйтэрч мал бэлчээрлэх боломжгүй, байнгын тэжээлд орох малын тоо нэмэгдсэн тул орон нутгийн зүгээс аюулгүйн нөөцийн өвс тэжээлээ малчдадаа үнэ төлбөргүй олгож эхлээд байна. 

Эхний ээлжид Аймгийн нөөцөд бэлтгэсэн  50 тонн өвс, 61.1 тонн тэжээл, Жаргалант сумын  нөөцөд бэлтгэсэн 70 тонн өвс, 10 тонн тэжээлийг Жаргалант сумын 552 малчин  өрхөд үнэ төлбөргүй олгох ажил энэ долоо хоногт эхэлсэн. Түүнчлэн дахин өвс тэжээлийн нөөц бэлтгэх зорилгоор аймгийн онцгой комиссын зардлаас 235 сая төгрөгийг шийдвэрлээд байгаа юм. 

Энэ өвөл аймгийн хэмжээнд 39 удаагийн цас орсон бөгөөд хунгар газраа 20-25 см, тал газраа 10-15 см цас тогтжээ. Аймгийн хэмжээнд 2200 гаруй толгой малын хоргодолтой байгаа бөгөөд бог мал багаасаа хоргодож эхэлжээ. 

Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр Орхон аймаг  “цагаанаар зудархуу”  нөхцөл байдалтай дүгнэгдсэн.  Тус аймагт 994 малчин өрхийн 175320 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. 

Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ Мэдээллийн төв 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19