Dark Light
Нийгэм | 2024-03-01

Чингис хаан музейгээр 2008 үзэгч үйлчлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингис хаан Үндэсний музейгээр өнөөдөр /2024.03.01/ буюу “Музейн нээлттэй өдрүүд”-ийн эхний өдөр 867 том хүн, 605 хүүхэд, 297 оюутан, 219 ахмад настан, тусгай хэрэгцээт иргэн 20, нийт 2008 иргэн үйлчлүүлэв. Үзэгчид дунд 51 гэр бүл байсан нь онцлог. Үүнээс гадна гадаадын 21 жуулчин үйлчлүүлэв.

“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт 453 үзэгч хамрагдаж, “Монголчуудын наран, саран шүтээн”, “Гүюг хааны тамганы дардас” ил захидал урлан, “Буган чулуун хөшөө” хөлөгт тоглоомоор наадлаа. Үзэгчид Чингис хаан Үндэсний музейн 1-р давхарт гарч буй,  зураач О.Доржготовын “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэнг үзсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19