Dark Light
Нийгэм | 2024-03-01

МСБХ-ны Лигийн мэргэжлийн зөвлөл маргааш хуралдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж буй. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 29-ний өдөр Эрдэнэт Майнерс Хасын Хүлэгүүд багийн цуврал тоглолт болсон. Энэ үеэр багуудын хооронд үл ойлголцол гарчээ. Энэ талаар Эрдэнэт Майнерс баг мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн Эрдэнэт Майнерс – Хасын Хүлэгүүд багийн тоглолтын үеэр Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн, Хасын Хүлэгүүд багийн тоглогч Мосс Жастин нар нь манай баг тамирчдын биед халдаж хүчирхийллийн хэлбэр бүхий зөрчлүүд гаргасан. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо, тус холбооны Үндэсний дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Ажлын хэсэг баг тамирчдад эрх тэгш, нээлттэй, ил тод хандаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг шаардаж байна” гэжээ. 

Энэ талаар Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос тодруулахад “Лигийн мэргэжлийн зөвлөл маргааш хуралдана. Гарсан шийдвэрийг баг руу нь явуулна. Баг шийдвэрийг гүйцэтгэнэ” гэлээ.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19