Dark Light
Нийгэм | 2024-03-01

Тахиа, могой жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22  2024.03.02 / БЯМБА ГАРАГ/

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.31-18.38

Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Хурьцахуй 

Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 22, Онгоц одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:31-18:38. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19