2024 оны 3 сарын 02-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийнхөө дотоод эрх чөлөөг мэдэрсэн өдөр. Ёс суртахууны хэм хэмжээг чандлан баримтлах хэрэгтэй. Өмнөх ажлаа үр дүнгээ өгсөнгүй гэж гонсойх хэрэггүй. Аливаа зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа хэрэгтэй байдгийг сана. Авьяас чадвараа бусдад нээн харуулах, уран бүтээлийн ажил шинээр эхлүүлэх зэрэгт таатай үе тохионо. Ганц бие хүмүүст боломж гарч ирнэ. Харин хэтэрхий хаширлаж, бусдад итгэхгүй байгаа байдлаа засах хэрэгтэй.
Үхэр: Урам хайрласан сайхан үг, магтаал ирэх болно. Албан тушаалын төлөө тэмцэл удаан үргэлжлэх болно. Сайн үйлсийн аян хийх, бусдад тусламж үзүүлэх, ахмад настай хүмүүсийг баярлуулах зэрэг нь энэ өдрийг таатай болгоно. Залуу хүмүүсийн хувьд хайр дурлалынхаа төлөө юу ч хийхэд бэлэн байх болно. Эрүүл мэндээ сайн анхаарах юм бол санаа зовох зүйлгүй байна.
Хамтатгах: Гүйцэлдүүлэх ёстой ажлаа амжуулж чадна. Харин эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах гэсний хэрэггүй. Энэ нь таны амьдралд хор хөнөөл учруулах болно. Хувийн амьдралд зохицуулах зүйл багагүй байна. Хэрэггүй зүйлд эрч хүчээ шахаад хэрэггүй гэдгийг ухаарах хэрэгтэй болно. Хувийн сонирхолдоо цаг зав гаргахыг хичээ. Танд одоо хувийн орон зай чухал гэдгийг сана.
Мэлхий: Урлагийн авьяастай хүмүүст таатай өдөр болж өнгөрнө. Ажил хэргийн харилцаанд амжилт олж чадна. Энэ өдөр зарим талаар таныг азын тэнгэр ивээж байна. Бие махбодын алжаалаа тайлах хүсэл мөрөөдлөө биелүүлж чадах байх. Сонирхолтой үйл явдалтай учрах болно. Ухаалаг, нямбай зан чанарыг тань нөлөө бүхий хүмүүс анзаарсан байна.
Арслан: Сэтгэл хөдлөлөө барихгүй бол энэ өдөр тогтворгүй байдал ноёлно. Хэн юу ч гэж хэлж байсан өөрийн бодолдоо үнэнч байж, бусдыг тайван хүлээж ав. Зөв хэмнэл нь амьдралыг өнгөтэй гэрэлтэй, аз жаргалтай болгоно. Таны хийсэн сайн зүйл ойр дотнынхны чинь сэтгэлд сайхан дурсамж үлдээх болно. Бусдаас талархлын үгийг харамгүй сонсох бололтой.
Охин: Өнөөдөр ойр дотнын хэн нэгний тусламжтайгаар таатай байдалд хүрнэ. Ашиг орлого олох, гэр бүлд сайхан үйл явдал тохиох зэргээр энэ өдөр танд азтай өдөр байна. Ажлын стрессийг мартан бүхий л өдрийн турш зөвхөн хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэй болно. Мөн шинэ зорилгодоо тохирох төлөвлөгөө боловсруулахад таатай байна.
Жинлүүр: Энэ өдөр хэн нэгнээс таагүй харьцааг мэдрэх болно. Зарим үед шалтгаангүйгээр жигтэй гэмээр үйл явдал болно. Бухимдах хэрэггүй. Амьдрал дээр байнга бүх зүйл таны санаснаар байх нь цөөхөн байдаг. Хайртай хүмүүсээ гомдоохоос болгоомжил. Энэ үед бие биедээ илүү итгэхийг хичээ. Эерэг хүсэл мөрөөдлийг дээгүүр тавь. Бусдыг сонсох чадвар илүү давамгай байдлыг үүсгэх тул зөв ашиглаарай.
Хилэнц: Урьдчилан тааж мэдэхийн аргагүй үйл явдал өрнөх өдөр байна. Сэтгэл хөөрлөөс болж олны дунд таагүй байдалд орж болзошгүй. Эргэн тойрны хүмүүстэй холбоотой байснаар сэтгэл санаагаа хянаж чадна. Хэн нэгний тус дэм буруу шийдвэр гаргахад чинь саад болох болно. Таны хувьд бодсон зүйл эсрэгээрээ байх бололтой. Чухал ажил хойш тавигдах нь нөхцөл байдлыг удирдахгүй байгаа мэт санагдуулах болно.
Нум: Нэлээд сэтгэл санаа тайван бус өдөр болж өнгөрнө. Өөрийгөө зорилго руугаа чилүүлэх зүйлийг хийхийг хүснэ. Үүний төлөө нэлээд эрч хүч дайчлах хэрэгтэй болно. Бүтэлгүйтлээс болж уур бухимдал төрж, хэн нэгэнтэй ам мурийх дээрээ тулна. Аль болох хэрүүл маргаанаас зайлсхийхийг сануулж байна. Энэ үед сэтгэл хөдлөл сайн үр дүн дагуулахгүй.
Матар: Сэтгэл сэргээсэн мэдээ өнөөдрийг илүү эрч хүчтэй болгож өгнө. Таны төлөвлөсөн ажил бараг бүгд бүтэх болно. Мөнгө санхүүгийн хувьд гэнэтийн төлөвлөөгүй худалдан авалт хийхгүй бол хэвийн тогтвортой байна. Шаардлагагүй зардал нь танд алдагдлыг авчирна гэдгийг анхаар.
Хумх: Энэ өдөр та амьд байгальтай харилцах хүсэлтэй байна. Эрх чөлөөтэй, дур зоргоороо байх нь танд таалагдана. Гэхдээ аливаа дүрэм журмыг давалгүй, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Бусдын таагүй үйлдэлд өртөж болзошгүй тул олны хэл аманд өртөх, буруу үйл хийх зэргээс зайлсхийх хэрэгтэй.
Загас: Өнөөдөр агаар салхинд алхах, айлчин гийчин хүлээн авахад сайн. Ямар нэг зүйлд санаа зовон, хэн нэгний төлөө анхаарлаа хандуулах зэрэг нь сэтгэл санааг үймсэн байдалтай болгоно. Хүрээлэн буй орчиндоо юу болж буйг тайвнаар ажигла. Муу санаа өвөрлөсөн хэн нэгэн тооцоолсон бүгдээ гүйцэлдүүлэхэд саад хийж болно. Хөрөнгө мөнгөний тал дээр хэн нэгнээс тусламж хүсэх шаардлага тулгарна. Санаа зовох зүйлгүйгээр ойрын хүмүүс болон аав ээжээсээ тусламжийг хүснэ.
АДМИН








Нийгэм




