Dark Light
Нийгэм | 2024-03-01

Хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2024 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -34...-39 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -16...-21 градус, өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11...-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08