Dark Light
Нийгэм | 2024-03-02

Антарктид тивд шувууны ханиад гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Испанийн эрдэмтэд Антарктид тивд шувууны ханиад гарсныг олж тогтоожээ. Газарзүйн хувьд бусад тивээс алсарсан, онцлог хүйтэн цаг агаартай өмнөд туйлд шувууны ханиад бүртгэгдсэн нь анхны тохиолдол юм. Улмаар өмнөд туйлд амьдардаг оцон шувууны сүрэг шувууны ханиадад тэр чигтээ өртөх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

Тус тивээс анх удаа туйлын цахлай шувуунаас энэ ханиад илэрсэн байна. Сүүлийн хэдэн сарын турш дэлхий даяар H5N1 шувууны ханиад шувуудын дунд дэгдэж, аюул тариад байгаа юм.

Антарктидэд оцон шувууд хүйтэн өвлийг давахын тулд хэдэн мянгаараа бөөгнөрч амьдардаг тул халдвар маш хурдацтай тархаж, тоо толгойд нь эрс нөлөөлөх аюултай болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19