Dark Light
Нийгэм | 2024-03-02

Баян сумын ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. 

Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол групп, Эй Би Өү групп, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа. 

Наймд улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан И.Мандах, аймгийн заан Б.Даваадалай нар үлдэв. 

Барилдааны үеэр Баян сумаас төрөн гарсан аймаг, цэргийн цолтнууддаа тус сумын засаг дарга, “Дүнжингарав” дэвжээний гүйцэтгэх захирал М.Мөнх-Эрдэнэ хүндэтгэл үзүүлсэн юм. 

Маргааш буюу 03-р сарын 03-ны Ням гарагт 13:00 цагаас болох Монгол Улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаантай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19